m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.18 02:49
72
Сэтгэл заслын шидэт жор

 

Хятадын КҮН-МИН хотын ХУА-ТИН сүмийн дотор сэтгэлийн зовлонг арилгах онцгой нэгэн жорыг  тахидаг.

Түүнийг уншсан хэн боловч нүд нь сэргэж, тархи  толгой нь амардаг болой.

Жорын найрлагад:Сайхан сэтгэл нэг ширхэг

  • Илбэрэх сэтгэл нэг хэсэг
  • Уян зөөлөн зан хагас лан
  • Ёс журам гурван хувь
  • Даруу зан нэг ширхэг
  • Эерэг, эсрэг хоёулаа
  • Найр тавих сэтгэл хязгааргүй  орно.

Хэрэглэх заавар:

Өгөөмөр сэтгэлийг тогоонд  хайрч бүү харлуул, битгий сандар, бүү бачимд, уур омгийг гурван хувь дар...

Цээрлэх нь:

  • Үг хэлээ оновчтой хэл
  • Бүү булзайруул
  • Хувийн ашгийг бүү хэтрүүл
  • Далдуур хүн битгий муу хэл
  • Үгээр бүү дайр
  • Хорон санаа бүү өвөрлө
  • Хоёр санаа бүү өвөрлөж урав
  • Салхи үүсгэн хэрүүл бүү дэгдээ ... гэсэн байдаг.

Энэ жорыг Хятадын Тан улсын үеийн  номын мэргэн ИЗЬ-ТҮ хэмээгч гаргасан бөгөөд мянгаад жилийн турш олон мянган хүний санаа сэтгэлийг ариусган эмнэсэн түүхтэй.

Алив муу дадал зуршил, зан авиртай 66 хоног тэвчиж тэмцих юм бол ялалт танд бүрэн мэдрэгдэж ирэх болно. Чөтгөрийн 666 гэдэг дээ.