“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” /ЖДҮ-SME/ төслийн 1-р үе шат 2015 онд эхэлж, 2020 он цар тахалтай нүүр тулах хүртлээ амжилттай хэрэгжсэн билээ. ЖДҮ-ийн хувьд таван жил тасралтгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж зах зээлд гарч ирэх урт хугацаа. Төслийн хүрээнд 1000 гаруй ЖДҮ нэвтрүүлэг, 400 гаруй зочны цаг, хэлэлцүүлэг, форум, мэдээ сурвалжлага бэлтгэж олон ч баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг олон нийтэд хүргэж, алдаршуулжээ. Энэ нь Монгол орны өнцөг булан бүрт байгаа Үндэсний үйлдвэрлэгчдийг худалдан авагчидтай нь холбож өгөх Үндэсний хэмжээний төсөл байж чадсан.
" Тэгвэл энэ сарын 20-ноос “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” төслийн 2-р үе шат албан ёсоор эхэллээ. Энэ үетэй давхцан ЖДҮ-2 их наядын санхүүжилт давхцаж байгаа нь цар тахлын хүнд үеийг даван туулж байгаа баялаг бүтээлчдэд эзэддээ хүрнэ хэмээн билигшээж байна. Учир нь баялаг бүтээгчдэд хамгийн эхэнд тулгамдсан асуудал нь САНХҮҮЖИЛТ – БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ байдаг. "
Төслийн 2-р үе шат “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” /ЖДҮ-SME/ нэвтрүүлэг, “ЖДҮ БА 2 ИХНАЯД” нэвтрүүлэг гэсэн хоёр өөр өнгө төрх бүхий цуврал контентоор үзэгч та бүхэнд хүрнэ. Цуврал контентуудын онцлог нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч Ч.Даваабаяр өөрөө хөтөлж, компанийн үүсгэн байгуулагч, захирлуудтай асуудал, шийдэл ярилцаж, үндэсний үйлдвэрүүдээ эрчимтэй хөгжүүлэх талаархи саналаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” -гоороо дамжуулан төрд хүргэх юм.
Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа олон бэрхшээл саад тотгор бий. Мөн эдийн засгийн ихээхэн хэсгийг нуруун дээрээ үүрч яваа бичил, жижиг дунд үйлдвэрийн салбарийнхны дуу хоолойг хүргэж байгаа контентууд нь та бүхний сэтгэлд үлдэж, бодлого боловсруулагчид нэгийг бодогдуулна гэдэгт бид итгэлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MASS.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг mass_mon@yahoo.com хаягаар хүлээн авна.