m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.11 06:54
1371
Баянзаг Улаан эрэг

Дэлхийн байгалийн долоон  гайхамшигт нэр дэвшиж буй Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших “ Улаан эрэг” гэдэг нэрээрээ илүү алдаршсан  газар.

Энэхүү газарт 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан тус нутагт  ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр Улаан эрэг хэмээн нэрлэжээ. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог.



Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар гэхчлэн нэрлэх энэ газар Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн нэртэй гарах ба заган ойгоор нь Баянзаг  ч хэмээдэг байна.

Алдарт Эндрюсийн олсон үлэг гүрвэлийн өндөг Монгол орны нэрийг үлэг гүрвэлийн өлгий хэмээн шуугиулж байсан мөн  говь гэдэг нэрийг анх дэлхийд цурайтуулсан гайхамшигт  газар юм.



Улаан-Эрэг бол дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдартай бөгөөд  улсын хамгаалтанд орсон түүх,  соёлын үл хөдлөх дурсгал яахын аргагүй мөн билээ.